Нүүдэлчин түмний уламжлалт жороор, орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцүүлэв
Нүүдэлчин Монгол түмний уламжлалт хоолны өв соёлыг орчин үеийн хэрэглээ, амьдралын хэв маягтай хослуулан хэрэглэгчдэдээ хүргэх зорилготойгоор Гэрлүг бууз, банш нь 2023 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. Манай хамт олон Монгол бэлчээрийн эрүүл, чанартай үхэр болон хонины махыг сонгон авч, уламжлалт аргаар гараар татан боловсруулж, элдэв амтлагч, нэмэлт орцгүйгээр бууз, банш үйлдвэрлэдэг. Ингэснээр Монгол ахуй, уламжлалт амтыг бүрэн хадгалсан, эрүүл, шим тэжээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог.
Гэрлүг бууз, банш нь зөвхөн бууз, баншаар хязгаарлагдахгүйгээр хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн бүтээгдэхүүний нэр төрлөө тогтмол өргөжүүлж байна. Үүнд котлет, тефтель, хуушуур, бөөрөнхий мах зэрэг өдөр тутмын хэрэглээнд тохирсон, түргэн шуурхай бэлтгэж хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнүүд багтаж байна.
Манай бүтээгдэхүүн бүр эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөн, үйлдвэрлэлийн бүхий л шатанд чанарын хяналт дор бэлтгэгддэг. Түүхий эдийн сонголтоос эхлэн сав баглаа боодол, хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үйл явцад бид хариуцлага, чанар, итгэлийг эрхэмлэн ажилладаг. Гэрлүг бууз, банш нь Монгол уламжлалт амтыг орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчилж, айл өрх бүрийн өдөр тутмын хэрэглээнд тохирсон, итгэл даах бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна
Монгол уламжлалт амтыг хадгалсан, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх.
Монгол уламжлалт хүнсний салбарт итгэл даасан, хэрэглэгчдийн тэргүүн сонголт болсон брэнд болох.